Азийн үйлдвэрлэлийн салбар дэлхийн эдийн засгийн тогтворжуулагч болж байна
2024-10-06 16:24:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик ба худалдан авалтын холбоо өнөөдөр, аравдугаар сарын 6-нд есдүгээр сарын дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн үзүүлэлтийг нийтлэв. Үзүүлэлтүүд нь наймдугаар сараас бага хэмжээгээр буурсан тул дэлхийн үйлдвэрлэлийн салбарын ерөнхий сэргэлтийн эрч хүч мөн сул байгааг харууллаа.

Гэхдээ Хятадын эдийн засаг сайжран сэргэх хандлагатай учраас Азийн үйлдвэрлэлийн салбар нь мөн дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тогтворжуулагч хэвээр байна.

Есдүгээр сард дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн үзүүлэлт 48.8% байсан нь наймдугаар сараас 0.1 нэгж буурсан бөгөөд гурван сар дараалан 49% орчим хэвээр байна.

Азид уг үзүүлэлт 50.7%-д хүрсэн нь хоёр сар дараалан буурч байсан хандлагыг өөрчилсөн дүн юм.