Антонио Гутерришийг "Таалагдахгүй хүн" хэмээн Израиль зарлалаа
2024-10-03 15:00:13
Share
Share this with Close
youtube WeChat

Израиль улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг "Израильд таалагдахгүй хүмүүсийн жагсаалт"-д оруулж, Израилийн хилээр нэвтрэхийг хориглоно гэж Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Кац аравдугаар сарын 2-ны өдөр хэлэв. 

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 2-нд Ливан, Израилийн нөхцөл байдлыг хэлэлцэх Аюулгүйн зөвлөлийн яаралтай хурлын үеэр, олон орны төлөөлөгчид үүнийг эсэргүүцэж, Гутерришийн ажлыг дэмжиж буйгаа дахин илэрхийлэв. Үүнд ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензя хэлсэн үгэндээ, "Израилийн энэхүү үйлдэл нь хэзээ ч сонсож байгаагүй зүйл, энэ нь НҮБ-д чиглүүлж буй төдийгүй, бүх хүмүүсийн нүүрийг алгадаж буй хэрэг" гэжээ.