Хятад улсын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Дина Боруартгийн урилгаар Лима хотод хүрэлцэн очиж, АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын 31-р уулзалтад оролцож, Перу улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан, ХТРТ-ийн үйлдэж бүтээсэн "Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг" Испани хэлний хувилбартай нэвтрүүлэг тухайн нутгийн цагаар 11-р сарын 14-өөс эхлэн Перугийн Үндэсний радио телевиз, Перугийн Телевизийн сүлжээ, Перугийн радио хөтөлбөрийн Группийн ТВ зэрэг олон платформоор нэвтрүүлэх юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хөтөлбөрийг цуцах тухай урьдчилан мэдээлэл хийсэн нь Перугийн олон нийтийн хүсэн хүлээлт, анхаарлыг ихээхэн татаж байна.
"Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг" хөтөлбөр нь соёлын өв уламжлал, экологийн соёл иргэншил, ядуурлыг бууруулах, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах зэрэг сэдвүүдийг онцолж, Ши Жиньпин даргын хэлсэн үг, эрт эдүгээгийн сонгодог зохиолын эх сурвалжаар иш татаж, Хятадын уламжлалт соёлд агуулагдаж буй шинэ эриний утга учир, дэлхийн үнэ цэнийг гүн гүнзгий тайлбарлаж, Ши Жиньпин даргын төр улсаа засаглах оюун ухаан, гүн гүнзгий түүх соёлын өв уламжлалыг тод харуулсан байна.
Перугийн үндэсний радио, телевиз, Перугийн мэдээллийн сүлжээ, Перугийн радио хөтөлбөрийн групп ТВ, Перугийн Андын мэдээллийн агентлаг, Перугийн Андын мэдээллийн суваг, Өмнөд умарт Америк тивийн телевиз, Telesur телевиз, "Бүгд найрамдах улсын сонин" зэрэг орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох мэдээллийг мэдээлэн хүргэх юм байна.
、