Америкийн "Хэрэглэгчийн мэдээ" болон "Бизнесийн суваг" сайтууд 10-р сарын 25-нд мэдээлэхдээ, Америк улс Европын холбооны (ЕХ) эсрэг худалдааны дайн өдөөх нөхцөлд ЕХ-ны зүгээс хариу арга хэмжээ авна. "Худалдааны маргаанд хэзээ ч ялагч байдаггүй" гэж Германы Сангийн сайд Кристиан Линднер энэ сарын 25-нд анхааруулан хэлжээ.
Кристиан Линднер цааш нь, хэрэв Дональд Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол худалдааны бодлого нь одоогийн гол асуудал болж байна. ЕХ-той худалдааны маргаан үүсгэх нь Америкийн ашиг сонирхолд нийцэхгүй. ЕХ ч хариу арга хэмжээний талаар бодолхийлэхгүй байхын аргагүй гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Дональд Трамп өмнөхөн нь ерөнхийлөгч болбол импортын бүх бүтээгдэхүүнд үүсэл гарлаас нь үл хамааран 10-20 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдсэн байна.
Ройтерс агентлагийн 10-р сарын 24-нд мэдээлснээр, Германы Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд Америк 20 хувийн татвар ногдуулах бодлого хэрэгжүүлбэл ЕХ болон Германы ДНБ буурч эхлэх аюултайг анхааруулжээ.