"Хамтын хүсэл эрмэлзэл, хамтын аялал-Хамтран ажиллах, хамтдаа орших” уриатай Дэлхийн буддын шашны 6-р чуулга уулзалт өчигдөр 15-нд Нинбо хотод нээгдэв. УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Ван Хунин нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.
Ван Хунин хэлэхдээ, Хятад улс шашин шүтлэг эрх чөлөөтэй байх бодлого баримталж, шашны салбарынхан бие даасан, эрх тэгш, эв найрамдалтай, харилцан хүндэтгэх үндсэн дээр гадаадтай солилцоо өрнүүлэхийг дэмждэг. Хятадын Буддын шашин нь дэлхийн Буддын шашныг өвлөн хөгжүүлэхэд чухал хөдөлгөгч хүч байсаар ирсэн бөгөөд Хятадын Буддын шашны салбарынхан бусад орны Буддын шашны нийгэмлэгүүдтэй найрсаг харилцаа холбоо тогтоож, иргэдийн солилцоог ахиулж, хүмүүс хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг Хятадын засгийн газар дэмжсээр ирсэн гэжээ.
72 улс орон, бүс нутгийн буддын шашны төлөөлөгчид, эрдэмтэн мэргэжилтэн зэрэг 800 орчим хүн арга хэмжээнд оролцжээ.