Путин: БРИКС-ийн түншүүдийн нэрсийн жагсаалтын талаар тохиролцоонд хүрэв
2024-10-25 10:06:36
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар аравдугаар сарын 24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Казань хотод БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

В.Путин хэлэхдээ, БРИКС-ийн Казанийн дээд хэмжээний уулзалтад 35 улс орон, бүс нутаг, олон улсын 6 байгууллагын төлөөлөгчид оролцлоо. БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад өргөнөөр оролцож байгаа нь БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын нэр хүнд, үүрэг ролийг бүрэн харуулж байна. БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын хамгийн чухал онцлог нь харилцан хүндэтгэх явдал гэдгийг бүх оролцогчид олж харсан. БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь хаалттай биш, харин өөрийн үнэт зүйлсийг улс орнуудад нээлттэй байлгадаг гэжээ.

БРИКС-ийн орнууд БРИКС-ийн түнш орнуудын нэрсийн жагсаалтын талаар зөвшилцөлд хүрсэн бөгөөд эдгээр орнууд түнш орны статусыг хүлээн зөвшөөрсний дараа олон нийтэд зарлана гэж В.Путин мэдэгдэв.

В.Путин цааш нь хэлэхдээ, БРИКС-ийн орнууд банк санхүүгийн салбар хоорондын солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлнэ, гэвч дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэгийг (SWIFT) орлох систем байгуулаагүй, харин одоо байгаа системийг ашиглана гэжээ.