Орон нутгийн цагаар аравдугаар сарын 24-нд Францын нийслэл Парис хотноо Ливаны асуудлаарх олон улсын бага хурал болов.
Ливаны засгийн газрын үүрэг гүйцэтгэгч ерөнхий сайд Нагиб Микати хурлын үеэр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг нухацтай арга хэмжээ авч, Ливанд үйлдсэн Израилийн халдлагыг зогсоож, аль болох хурдан гал зогсоож, маргааныг зохицуулах дипломат үйл явцыг дахин эхлүүлж, Ливаны өмнөд хэсэгт урт хугацааны тогтвортой байдлыг бий болгох ёстой юм. Израилийн халдлага нь Ливаны ард түмэнд асар их гарз хохирол учруулаад зогсохгүй Ливаны дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн хохирол учруулсан. Ливаны олон тооны иргэд гэр оронгүй дүрвэж, урьд өмнө хэзээ ч байгаагүй хүмүүнлэгийн хямралд хүргээд байна гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн видео илтгэл тавьж, Ливан-Израилийн мөргөлдөөний хоёр тал нэн даруй гал зогсоохыг уриалав. НҮБ-ын энхийг сахиулагчдад халдаж буй үйлдлийг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд олон улсын хууль, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байна. НҮБ-ын энхийг сахиулагчид руу дайрахыг огт хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь олон улсын хууль, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, дайны гэмт хэрэг байж болзошгүй гэдгийг бидэнд харуулж байна. Иймээс энд хүмүүнлэгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байна гэж Гутерриш онцолжээ.