Ван И: 2758-р тогтоолд саарал хэсэг, тодорхой бус зүйл байхгүй
2024-09-29 15:22:09
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2024 оны 9-р сарын 28-нд Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон НҮБ-ын 79 дүгээр чуулганы ердийн мэтгэлцээнд оролцож, Тайваний асуудлаарх Хятадын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарлав. Ван И хэлэхдээ, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Энэ бол түүх, бас бодит байдал юм. Японы хулгайлсан Хятадын нутаг дэвсгэр, тэр дундаа Тайвань, Пэнху арлуудыг Хятадад буцааж өгөхийг “Каирын тунхаг” болон “Потсдамын тунхаг”-т тодорхой заасан нь дэлхийн 2-р дайны дараах олон улсын дэг журмын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Одоогоос 53 жилийн өмнө яг энэ ариун нандин, төв эрхэмсэг танхимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 26 дугаар Ерөнхий Ассамблей 2758 тоот тогтоолыг дийлэнх олонхийн саналаар баталж, НҮБ дахь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх эрхийг сэргээж, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг НҮБ дахь Хятад улсын цорын ганц хууль ёсны төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, мөн НҮБ болон түүний харьяа агентлагуудаас Тайваний төлөөлөгчдийг нэн даруй хөөн зайлуулсан юм. Дээрх тогтоолоор Тайванийг багтаасан бүх Хятад улсын НҮБ дахь төлөөлөх эрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, “Хоёр Хятад улс”, “нэг Хятад нэг Тайвань” гэж байхгүй гэдгийг тодорхойлсон юм. Энэ зарчмын асуудал дээр саарал хэсэг, тодорхойгүй зүйл гэж байхгүй юм. Хятад улс эрхбиш бүрэн нэгдэж, Тайвань эрхбиш эх орныхоо өвөрт буцаж ирэх нь гарцаагүй юм, энэ бол хэн ч, ямар ч хүчин зогсоож чадахгүй түүхэн хандлага юм! гэжээ.