Ши Жиньпин Аргентины Ерөнхийлөгчтэй уулзав
2024-11-19 21:56:29
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо болж буй "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Аргентины ерөнхийлөгч Хавиер Милитэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Аргентин дипломат харилцаа тогтоосон хагас зууны турш, хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар хожих зарчмыг баримталсаар ирсэн. Энэ жил Хятад, Аргентины иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс хоёр ард түмний уламжлалт найрамдлыг нандигнан үзэж, Аргентины өөрчлөлт шинэчлэлтээр дамжин өөрийн орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг сонгохыг дэмжиж, Аргентины талтай хамтаар Хятад, Аргентины иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлж, өөр өөрийн орны хөгжлийг дэмжихэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнөөгийн дэлхий ертөнцөд гүнзгий өөрчлөлт гарч байна, Хятад, Аргентин хоёр тал харилцан бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй гол асуудлаа тууштай дэмжиж, бүх түвшин, бүх салбарын солилцоог эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагааг дэмжиж, Хятад, Аргентины найрамдлыг хүмүүсийн сэтгэл зүрхэнд улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Хятад, Аргентины эдийн засаг худалдааны бүтэц харилцан нөхвөрлөх чанартай, хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн байдаг. Хятад улсын гадаадад дээд хэмжээнд нээлттэй байх чухал боломжийг Аргентин сайтар ашиглан, Хятадын зах зээлд эзлэх байр сууриа цаашид өргөжүүлэхийг сайшааж байна. Хятад улс Аргентины талтай хамтаар "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулалахаа үргэлжлүүлж, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, технологийн инноваци, дижитал эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятад улс Аргентины талтай банк санхүүгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Аргентины эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад туслахад бэлэн байна гэжээ.