Ливаны засгийн газрын хүсэлтээр Хятадын засгийн газар Ливаны эмчилгээний авралтын ажилд нь тус болох зорилгоор Ливанд яаралтай хүмүүнлэгийн тусламжийн эмчилгээний эд материал хангахаар шийдвэрлэв.
Аравдугаар сарын 21-ний 5:50 цагт Хятадын яаралтай хүмүүнлэгийн тусламжийн 3601 хайрцаг эд материалыг ачсан нисэх онгоц Шанхайгаас Ливаны нийслэл Бейрутыг зорилоо.
Эх сурвалжид мэдээлснээр, орон нутгийн цагаар 21-ний 11:48 цагт тусламжийн эд материалууд Бейрутын олон улсын нисэх онгоцны буудалд хүрэв.