Иран Израиль руу олон баллистик пуужин харважээ
2024-10-02 14:42:43
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ГХЯ-ны сайд Аббас Арагчи 2-ны үүрээр олон нийтийн сүлжээнд нийтлэл нийтэлж, Ираны пуужингийн дайралтанд хариу арга хэмжээ авахгүй байхыг Израильд сэрэмжлүүлжээ.

Тэрээр хэлэхдээ, Иран 1-ний орой “НҮБ-ын үндсэн дүрэм”ийн 51-р зүйлд заасны дагуу "өөрийгөө хамгаалах" арга хэмжээ авч, сүүлийн хоёр сарын хугацаанд маш тэвчээртэй байж, Газын зурваст гал зогсоох орон зайг гаргасны дараа авсан ажиллагаа юм.

Израиль цаашид хариу арга хэмжээ авахгүй бол Ираны цэргийн ажиллагаа дуусна гэж Арагчи онцолжээ. Хэрэв Израиль хариу арга хэмжээ авахад хүрвэл Ираны хариу арга хэмжээ илүү "хүчтэй" байх болно.

Ираны Исламын хувьсгалын корпус 1-ний өдөр мэдэгдэл нийтэлж, Иран сүүлийн үед Израилийн хэд хэдэн үйлдлийн хариу болгож, мөн өдрийн шөнө Израиль руу баллистик пуужин харвасан гэжээ. Израилийн батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Иран өөрийн нутаг дэвсгэрээс Израиль руу их хэмжээний пуужингийн цохилт өгч, нийт 180 гаруй баллистик пуужин харвасан гэв.