В.Путин: Орос, Хятадын харилцан итгэлцэл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна
2024-11-08 10:22:43
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын "Валдай" олон улсын мэтгэлцээний клубийн 21 дэх удаагийн жил тутмын уулзалтад оролцох үеэр Орос, Хятадын харилцаа болон бүс нутгийн асуудлаар Оросын байр суурийг тодотголоо.

В.Путин Орос, Хятадын харилцааны талаар ярихдаа хоёр улсын харилцан итгэлцэл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцлов. Орос, Хятад эрчим хүч, өндөр технологийн салбарт харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятадын "Бүс ба Зам" санаачилгыг хамтран хэрэгжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ гэж үзжээ. Тэрээр Төв Азийн улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нь Оросын ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд Орос, Хятад Төв Азид өрсөлдөөн бус харин хамтын ажиллагааг чухалчилж буйг тодотгосон байна.

В.Путин мөн Орос, Хятадын хамтын ажиллагаа гуравдагч орон, тэр дундаа АНУ-д чиглээгүй гэдгийг онцолжээ. Орос, Хятадын хамтын ажиллагаа нь хоёр улсын хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бөгөөд аливаа улс орнуудыг эсэргүүцэхэд бус, харин бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн гэжээ. Орос, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалт нь өөрсдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ба Зүүн Азийн орнуудад аюул занал учруулахгүй болохыг тэрээр мөн тодорхойлсон байна.

Мөн Путин, Ази, Номхон далайн бүс нутгийн хурцадмал байдлыг барууны орнуудын өдөөн хатгалга, ялангуяа НАТО-гийн хөндлөнгийн оролцоо нэмэгдэж буйг тэмдэглэсэн бөгөөд үүнд АНУ, Японы байнгын цэргийн сургуулилалтууд тодорхой жишээ болж буйг дурджээ.