Унгарын хэвлэлүүд: Хятадыг чухалд үзэхгүй байхын аргагүй
2024-09-30 11:12:52
Share
Share this with Close
youtube WeChat

Унгарын хэвлэл мэдээллийн группийн гүйцэтгэх редактор Бенчик Давид 9-р сарын 11-ний өдөр Унгарын "Ардчлал" долоо хоног тутмын сонинд “Хятадыг чухалд үзэхгүй байхын аргагүй" гэсэн гарын үсэгтэй өгүүлэл нийтэлжээ. Бенчик Дэвид нийтлэлдээ, барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хятадад авах байр суурь, шүүмжлэлийг хүмүүс аль эртнээс мэддэг бөгөөд бүр хэвшмэл зүйл болсон юм. Гэсэн хэдий ч барууныхны айж байгаа зүйл бол Хятадын нөлөө тусгал бус, харин Хятадад зам тавьж өөрийн ноёрхлоо алдах вий гэхээс айж байгаа явдал гэж тэмдэглэжээ. 

Нийтлэл онцлохдоо, одоо дэлхийн хаа газрын хүмүүс Холливудын оддын нэр, барууны шилдэг брэндүүдийг шууд нэрлэж, Парис, Лондон, Нью-Йоркийн алдартай газруудыг сайн мэддэг, гэхдээ бид Бээжин, Чунчин, Чэнду эсвэл Шанхайн гол үзэмжит газруудыг нэрлэж чадах уу?

Бенчик Дэвид Хятадын Чэнду хотод очиж байсан бөгөөд тэндхийн бүх зүйл, ялангуяа бэлэн мөнгөний бус цахим төлбөр тооцооны систем нь түүнд маш гүн сэтгэгдэл төрүүлжээ. “Алипайгийн чадавх ёстой гайхалтай, Европчууд бахархаж суухаас, харамсалтай нь үүнийг зөвхөн энд ашиглах боломжтой. Бодлоготой боловсруулсан энэхүү програм нь такси, гудамжийн жижиг дэлгүүр, том худалдааны төвүүдэд бүр ашиглаж болно. Үүгээр зогсохгүй минут секундын дотор бусдад мөнгө шилжүүлэх боломжтой” гэж нийтлэлдээ онцолжээ. 

Уг нийтлэлд Хятадын хот төлөвлөлт, засаглалыг өндрөөр үнэлжээ. Хятадын нийгмийн аюулгүй байдал маш сайн, энд замбараагүй байдал харагддаггүй, амар амгалан, тайван түвшин байдаг. Гэмт хэрэг, цагдаагийн эргүүлээр дүүрсэн Европын хотууд энэ сайхан тайван, цэвэр цэмцгэр байдлыг төсөөлж, мэдэрч чадахгүй. Чэнду хотод олны анхааралд өртөх цагдаа, цэрэг гэж байдаггүй, харин Баруун Европт бол эрх чөлөөгөө бардамнадаг газрууд энэ бүхэнтэй зүйрлэхийн аргагүй. Брюссель, Берлин, Парисын цагдаа нар эргүүлд зэвсэг барьдаг бол Чэнду хотод тйим биш. Эндхийн оршин суугчид дэг журмыг маш сайн дагаж мөрддөг.

Бенчик Дэвид нийтлэлийнхээ төгсөлтөд, өнөөдөр бүх зүйл дөнгөж эхний шатандаа байгаа ч Хятад улсыг сүхээр сийлбэр хийж байна гэж битгий буруу ойлго, Хятад улс харин дазер технологиос илүү нарийвчлалтай арга хэлбэрээр хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ загварыг зохион бүтээж байна. Энэхүү загвар нь хоёр мянган жилийн түүхтэй Торгоны замын уламжлалд тулгуурлаж, түншлэл, харилцан ашигтай байх үндсэн дээр олон улсын харилцааны тогтолцоог шинэчлэн тодорхойлж байна гэж бичжээ.