Барууны зарим орон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ
2024-11-19 19:35:48
Share
Share this with Close
youtube WeChat

11 дүгээр сарын 19-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, Хонконг бол хуулийн засаглалтай нийгэм бөгөөд хуулийг дагаж мөрдөх, хууль зөрчихийг шалгах нь үндсэн зарчим юм. Хэн хүн ардчилал нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулж, хуулийн хариуцлагаас мултрахыг оролдож болохгүй юм гэв.

Линь Жянь хэлэхдээ, барууны зарим орон өөрсдийн улс орон нь холбогдох шүүхийн журмаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалж байгааг үл тоомсорлон, Хонконгийн шүүх "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах Хонконгийн хууль"-ийг шударгаар хэрэгжүүлж буйг үндэслэлгүй буруутгаж байна, энэ нь хууль дээдлэх ёсыг ноцтойгоор доромжилж уландаа гишгэсэн үйлдэл юм. Хятадын төв засгийн газар Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалахыг тууштай дэмжиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн олон төрлийн үйл ажиллагааг хуулийн дагуу шийтгэж, барууны зарим орон холбогдох шүүхийн хэрэгслийг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хонконгийн хуулийн засаглалын нэр хүндийг гүтгэн харлуулж, эвдэхийг эрс эсэргүүцэж байна гэжээ.