Хиймэл оюун ухааны мэдээллийн аюулгүй байдал хийгээд засаглалын олон шинэ үр бүтээмжийг нийтлэв
2024-09-27 15:10:35
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 26-ны өдөр, Дэлхийн дижитал худалдааны 3 дахь удаагийн экспо хиймэл оюун ухааны шинэ эриний мэдээллийн аюулгүй байдал хийгээд засаглалын асуудлаарх тусгай сэдэвт хурал хийлээ. Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил, дэлхийн дижитал худалдаа эрчимтэй хөгжиж байгаа энэ үед, өгөгдөл нь үндсэн элемент болж, түүний эргэлт, үнэ цэнийг гаргах нь аюулгүй байдлын хатуу баталгаанаас салшгүй холбоотой юм. Өгөгдлийн аюулгүй байдал, засаглал нь дижитал худалдааны өндөр чанартай хөгжлийг дэмжих гол хүчин зүйл болсон гэж тус хурлаас үзжээ.

Хурлаар, Хятадын Мэдээллийн нийгэмлэгийн Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн комисс болон Хятадын кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн холбоо хамтран эмхэтгэсэн "Аж ахуйн нэгжийн мэдээллийн хил дамнасан аюулгүй байдлыг дагаж мөрдөх заавар"-ыг албан ёсоор нийтэлжээ.

Үүний зэрэгцээ "Өгөгдлийн аюулгүй байдал ба нууцлалын тооцоолол" номын хоёр дахь хэвлэлийг гаргав.