ОХУ-д болох гэж буй БРИКС-ийн орнуудын удирдагчдын 16 дахь уулзалтыг тохиолдуулан аравдугаар сарын 23-нд 55 том чингэлэг автомашины KD эд анги ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Хятадын төмөр замын группийн Ү Ханий төв өртөөнөөс хөдөлж, Алаг уулын Ам боомтоор гарч баруун зүгийг зорилоо. Энэхүү галт тэрэг нь 18 хоногийн дараа ОХУ-ын Круголое Полье тосгонд хүрэх юм. Хубэй мужаас Орос руу чиглэсэн олон улсын ложистикийн шинэ шугам нээгдсэн нь Хятад, Оросын худалдаанд шинэ эрч хүч нэмэрлэх болжээ.
Круголое Полже нь ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын Тукаев дүүргийн нэгэн тосгон юм. Хятад-Европийн галт тэрэгний логистикийн сувгийн сүлжээ аажмаар өргөжиж, Оросын хотуудыг хамарч, улмаар Хубэй мужийн гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн логистикийн шийдэлд боломж бүрдүүлж байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн логистикийн зардлыг үр дүнтэй бууруулж, автомашины эд анги, иж бүрэн автомашин, электрон бүтээгдэхүүн зэрэг "Хубэйд үйлдвэрлэв" бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нэвтрүүлэхэд илүү сайн үйлчилж байна.
ОХУ-д нэвтрэх энэхүү шинэ шугам нээгдсэний дараа Хятад-Европын төмөр замын хил дамнасан тээврийн шугамын тоо 56 болон нэмэгдэж, Евразийн 40 гаруй улс орон, 118 хот, бүс нутгийг хамруулжээ. Оны эхний гурван улиралд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 389 удаа аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.45 хувь, 32,330 TEU чингэлэг тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 42.94 хувиар өссөн байна.