Аравдугаар сарын 16-ны 7 цагт, Хятадын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн 4С зөөгч пуужингаар Гаофэнь-12-05 хиймэл дагуулыг хөөргөж тойрог замд нь амжилттай оруулжээ.
Уг хиймэл дагуулыг газар нутгийн хэмжилт, хотын төлөвлөлт, газар эдэлбэрийн эрхийн баталгаажуулалт, авто замын сүлжээний зураг төсөл, ургацын үнэлгээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах зэрэг салбарт ашиглах юм.