Синьхуа агентлагийн мэдээ: Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 11-р сарын 1-ний өдөр мэдээлснээр, БНАСАУ 10-р сарын 31-нд тус улсын хамгийн сүүлийн үеийн "Хвасон их буу-19" хэмээх тив алгасагч баллистик пуужинг туршсан байна.
Туршилтын үеэр пуужин 7687.5 километрийн өндөрт гарч, 1001.2 километр хол нисч, нислэг 5156 секунд үргэлжилсэн бөгөөд эцэст нь БНАСАУ-ын зүүн хэсэг дэх нээлттэй тэнгисийн зорилтот усан бүсэд оновчтой буужээ. Ойр орчмын орнуудын аюулгүй байдалд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэжээ.
Энэхүү туршилтын хөөргөлт нь БНАСАУ-ын стратегийн пуужингийн хүчин чадлын шинэ дээд амжилтыг тогтоож, БНАСАУ-ын стратегийн хамгаалалтын "орчин үеийн байдал, найдвартай байдал"-ыг харуулсан гэж мэдээлэлд дурджээ.
Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун туршилтын хөөргөх үйл ажиллагааг газар дээр нь удирдан чиглүүлж, туршилтын хөөргөлт нь дайсагнагч хүчинд БНАСАУ-ын хариу арга хэмжээ авах хүсэл зоригийг тодорхой харуулж байна гэж мэдэгджээ. Ким Жон Ун хэлэхдээ, сүүлийн үед бүс нутгийн хурцадмал байдал ширүүсч байгаа тул туршилтын хөөргөлт нь "дайсагнагч хүчинд хариу өгөх бидний хүсэл зоригийг тодорхой харуулах цэргийн зохистой ажиллагаа" бөгөөд "энэ нь БНАСАУ-ын стратегийн довтолгооны хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлэх цорын ганц арга зам мөн" гэжээ.
БНАСАУ шинэчлэгдсэн стратегийн довтолгооны хүчээ үргэлжлүүлэн бэхжүүлж, дайны эсрэг цөмөөр хариу арга хэмжээ авах нөхцөлийг улам бүрэн болгоно. "БНАСАУ цөмийн зэвсгээ бэхжүүлэх чиглэлээ хэзээ ч өөрчлөхгүй” гэж Ким Жон Ун мэдэгджээ.