Шинэ нэр томьёо зохиож "Хятадын заналхийлэл" гэгчээ хөөрөгдөхгүй байхыг сануулав
2024-10-11 09:40:53
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Кэмпбелл Карнеги Олон Улсын Энх тайвны Сангийн хэлэлцүүлэгт цахимаар оролцох үеэрээ “Америкийн хүч буурч байгаа хэмээн Хятад улс үзэж, өөрсдийн хүч чадлаа харуулж, АНУ-ыг дэлхийн тавцангаас гаргах хүсэлтэй болж байна. Өмнө нь АНУ болон бусад улс орнууд дэлхий дахинд “операцын систем” бүтээсэн, Хятад улс үүний хамгийн том ашиг хүртэгч байсан боловч одоо харин энэ системийн үндсийг өөрчлөхийг хүсэж байна. Америк, Хятадын харилцаа олон талаар өрсөлдөөн давамгайлсан шинэ үе шатанд орсон” хэмээжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 10 дугаар сарын 10-нд мэдэгдэл хийхдээ, АНУ-ын тал шинэ нэр томьёо зохиож, “Хятадын заналхийлэл” гэгчээ хөөрөгдөхгүй байхыг сануулж байна. АНУ-ын тал Хятад улсыг зөв, бодитойгоор үнэлж, Хятадын талаарх бодлогоо эрүүл ухаан, прагматизмд тулгуурлан эргэж харах ёстой. АНУ-ын албан тушаалтнуудын үг яриа нь хүйтэн дайны сэтгэлгээ болон Америкийн давамгайллын шинжийг илтгэж байгаа бөгөөд энэ нь Хятадын эсрэг дахин худал түүх зохиож, "Хятадын заналхийлэл"-ийг дэвэргэж, их гүрнүүдийн өрсөлдөөнийг өдөөх зорилготой. Үнэн хэрэгтээ энэ нь Хятадыг барьж, дарах шалтаг хайж буй хэрэг гэжээ.

Мао Нин цааш нь хэлэхдээ, Хятадын хөгжлийн зорилго бол 1.4 тэрбум гаруй ард түмнээ сайн сайхан амьдруулах явдал юм. Бид хэн нэгэнтэй өрсөлдөх, хэн нэгнийг орлох, хэн нэгнийг сорих хүсэлгүй. Хятад улс Америкийн хөгжил дэвшлийг сайшаан дэмждэг. Харин АНУ-ын зарим албан тушаалтнууд "Хятад улс Америкийг доройтож байна хэмээн үздэг болсон" гэж удаа дараа хөөргөдөж байгаа нь магадгүй өөрсдөө итгэлгүй байгаагийнх нь илрэл байх. Хятад улс Америкийн ялагдлыг хүлээхгүй, мөн АНУ Хятадын ялагдлыг хүлээхгүй байх ёстой. Хятадын ард түмэн үндэстнийхээ агуу их сэргэлтийг зайлшгүй биелүүлэх болно гэжээ.

Тэрээр АНУ-ын талыг Хятадын эсрэг буруу түүх зохиож, “Хятадын заналхийлэл”-ийг сурталчлахаа болихыг дахин анхааруулж, ямар ч буруу түүхийг хэчнээн сайн боловсруулсан ч үнэнийг дэлхий дахинаас нууж чадахгүй гэдгийг онцлоод, АНУ-ын тал Хятад улсыг зөв, бодитойгоор үнэлж, ерөнхийлөгч Байдены амлалтыг үнэнхүү хэрэгжүүлэн, Хятадтай харилцан хүндэтгэлтэй харьцаж, энх тайванч хамтын ажиллагаатай байж, хоёр улсын харилцааг тогтвортой, эрүүл, тогтвортой хөгжүүлэх ёстой гэжээ.