10-р сарын 15-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Пакистаны ерөнхийлөгчийн ордонд Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уулзалт хийв.
Ли Чян юуны түрүүнд Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээг ерөнхийлөгч Асиф Али Зардарт уламжлав. Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин дарга болон Пакистаны удирдагчийн стратегийн дайчлал дор Хятад, Пакистаны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа улам гүнзгийрсэн бөгөөд “бүс ба Зам”-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалт баялаг амжилтад хүрч, иргэдийн найрсаг харилцаа улам бэхэжсэн байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын тал Пакистантай хамт өндөр давхаргын харилцаа холбоогоо нягтруулж, төр улсаа засах туршлагаа харилцан хуваалцаж, мөн бие биенийхээ ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан дэмжихэд бэлэн байна. Пакистаны талтай стратегийн холболтоо нягтруулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа, хүмүүнлэгийн солилцоогоо бэхжүүлнэ. Пакистаны талтай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх бөгөөд Пакистаны тал тус улс дахь Хятад хүмүүс, байгууллага нэгж, төслийн аюулгүй байдлыг хангах талаар идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна гэжээ.
Асиф Али Зардарт, Ши Жиньпин даргад дотнын мэндчилгээ уламжлуулахыг Ли Чянд хүсээд, Пакистан Хятадын найрсаг харилцаа өнө удаан түүхтэй. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орны харилцаа эрүүл тогтвортой урагшилж, тасралтгүй шинэ шатанд гарах болно гэжээ.