Ши Жиньпин Рату Наикама Лалабалавуд цахилгаан утас илгээв
2024-11-05 14:40:58
Share
Share this with Close
youtube WeChat

11 дүгээр сарын 5-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Рату Наикама Лалабалавуд цахилгаан утас илгээж, түүнийг Бүгд Найрамдах Фижи Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Фижи улс бол шинэ Хятад улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 49 жилд Хятад Фижигийн харилцаа урт хугацаагаар тогтвортой хөгжиж, хоёр орны ард түмний ашиг тусыг нэмэгдүүлж, бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулсан юм. Миний бие Хятад Фижигийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд ерөнхийлөгч тантай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн эрүүл тогтвортой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээхийн тулд хамтдаа хичээн чармайхад бэлэн байна гэв.