Орос Украины олон газарт агаараас цохилт өгчээ
2024-11-03 14:31:52
Share
Share this with Close
youtube WeChat

Украины Агаарын цэргийн хүчин 2-ны өдөр олон нийтийн сүлжээнд нийтэлснээр, 1-ний оройноос 2-ны орой хүртэл Оросын арми Украины олон газарт агаараас цохилт өгсөн бөгөөд Украины нийслэл Киев, Киев муж, Сумы муж, Кировоград муж, Полтава муж болон бусад газруудын агаарын довтолгооноос хамгаалах хүчний 39 нисгэгчгүй онгоцыг буудан унагаажээ.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээнд тэмдэглэснээр, 1-ний өдрийн 19:00 цагаас эхлэн Оросын арми Белгород мужаас Kh-31P пуужин, Орел муж, Курск мужаас 71 довтолгооны нисгэгчгүй онгоц хөөргөсөн байна.

2-ны өдрийн 04:50-13:00 цагийн хооронд Украины нийслэл Киев хотод агаарын довтолгооноос хамгаалах дохиолол дөрвөн удаа дуугарчээ. Киев хотын цэргийн захиргаа мөн өдөр Киевийн 10 дүүргийн 6-д нь олон тооны орон сууцны барилга нисгэгчгүй онгоцны хэлтэрхийд өртөж, гал гарсан байна. Хотын төвийн Шевченковскийн дүүрэг дэх оффисын нэг байр агаарын довтолгоонд өртөж, 1 цагдаа амиа алдсан гэж мэдээлэв.