Хятад Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээ боллоо
2024-10-15 16:52:28
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 14-нд Хятадын Төв радио телевиз Миланд "Хятад Итали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой"-д зориулсан иргэд, соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулж, "Хятад-Италийн гүүр" зэрэг олон тооны телевиз, онлайн нэвтрүүлгийг эхлүүлж, "Милан санхүүгийн мэдээ", Италийн сансрын холбооны компани зэрэг байгууллагатай хамтын ажиллагаа өрнүүлэв.

Италийн Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанкай, Хятадын Төв радио телевизийн дэд захирал Шин Бо нар тус арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

Сантанкай хэлэхдээ, Итали, Хятадын харилцаа олон мянган жилийн соёл, эдийн засаг, худалдааны солилцооны үндэстэй бөгөөд урт удаан жилийн түүхтэй. Энэ онд Итали Хятад хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Итали, Хятадын яриа хэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орон, бүс нутаг, дэлхийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд нийцэж байна.

Шин Бо хэлэхдээ, энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 75 жил, Хятад Итали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Хятадын Төв радио, телевиз Хятад, Итали хоёр орны соёлын солилцоо, харилцан ойлголцлыг ахиулахад бэлэн байна. Бид Хятад, Италийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, чанартай хөтөлбөр бэлтгэх, хэвлэл мэдээллийн технологийн инновацыг ахиулах, арга туршлага солилцох, сургалтын чиглэлээр хамтран ажиллаж, хоёр ард түмний оюун санааны хэлхээ холбоог тасралтгүй нэмэгдүүлнэ.