Орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Их 20"-ийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн хөгжлийг дэмжих зорилготой Хятад улсын найман арга хэмжээг зарлав.
Тухайлбал: Нэгдүгээрт, "Бүс ба зам"-ыг хамтран чанартай бүтээн байгуулж, цаашид гурван хэмжээст харилцан холболтын сүлжээг бүрдүүлэн, ногоон торгоны замаар тэргүүлсэн дижитал торгоны замыг эрч хүчээр сэлбэнэ.
Хоёрт, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, "Дэлхийн өмнөд"-ийн судалгааны төвийг байгуулж, хөгжиж буй орнуудыг үргэлжлүүлэн дэмжиж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, дижитал эдийн засаг зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
Гуравдугаарт, Африкийн хөгжлийг дэмжинэ. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтаар Хятад Африк ойрын гурван жилд орчин үеийн шинэчлэлийг хамтаар ахиулах арван том түншлэлийн үйл ажиллагааг зарласан бөгөөд үүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Дөрөвдүгээрт, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлийн олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ. Хятад улс "Өлсгөлөн, ядууралтай тэмцэх дэлхийн эвсэл"-д нэгдэх шийдвэр гаргаж, "Их 20"-ийн хөгжлийн сайд нарын хурлыг үргэлжлүүлэхийг дэмжиж, хүнсний алдагдлыг бууруулах олон улсын хурлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.
Тавд, Хятад, Бразил, Өмнөд Африк, Африкийн холбоо хамтран "Нээлттэй шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагааны санаачилга"-ыг эхлүүлж, дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацийн үр дүнг ахиулан, "Дэлхийн өмнөд"-өд илүү их ашиг тус хүртээхийг дэмжинэ.
Зургадугаарт, "Их 20" нь "Дэлхийн өмнөд" -өд тустай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжих бөгөөд Бээжин дэх "Их 20"-ийн бизнес эрхлэлтийн судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, талууд дижитал боловсрол, музейг дижитал болгох, эртний номуудыг цахимжуулах чиглэлээр хамтран ажиллахыг дэмжинэ.
Долоод, "Их 20"-ийн "Авилгатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, оргосон хүмүүсийг хөөх, хулгайлагдсан эд хөрөнгийг олж авах, авилгаас ангид байх, авилгатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх зэрэг салбарт хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.
Наймдугаарт, Хятад улс өндөр түвшний нээлттэй тогтолцоо, механизмыг сайжруулж, буурай хөгжилтэй орнуудад нэг талын нээлттэй байдлыг өргөжүүлнэ. Хятад улстай дипломат харилцаатай буурай хөгжилтэй бүх улс орнуудад 100 хувь тарифын хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдсэн эдгээр болно.