Газрын тос, байгалийн хийн гол хоолойн урт 100 мянган км-ээс давжээ
2024-09-29 17:54:56
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны эхнээс Хятад улс газрын тос, байгалийн хийн хоолойн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, улсын хэмжээний олон томоохон төслүүдийг хурдасгаж, амжилттай ашиглалтад оруулаад байна. Одоогоор Хятадын газрын тос, байгалийн хийн гол хоолойн нийт урт 100 мянган км-ээс давсан бөгөөд байгалийн хийн хангалтын чадавх улам бүр нэмэгдэж байна.

Хятадын “14-р таван жилийн төлөвлөгөө”-нд багтсан баруун нутгийн хийг зүүн бүс рүү дамжуулах дөрөвдүгээр шугамын Турфанаас Хами хүртэлх хэсэг албан ёсоор ашиглалтад орсноор одоо ажиллаж буй дамжуулах хоолойн системд нэгдэх нөхцөл бүрдэж, жилд 15 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадал нэмэгдэж байна.

“14-р таван жилийн төлөвлөгөө”-нөөс хойш Хятадын Үндэсний Хийн Сүлжээний Корпорац нь гол шугам, сүлжээний уялдаа холбоо, хий хадгалах, дээд ачааллыг зохицуулах гол төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийт 13,000 км гаруй хоолойн шугамыг барьж дуусган, байгалийн хийн хоолойн хангамжийн чадавхыг улам нэмэгдүүлжээ.