Европын талууд татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцэв
2024-10-05 16:29:25
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-ний өдөр Хятад улсын цахилгаан автомашинаас гаалийн татвар нэмж хураах асуудлаар Европын талууд Европын холбоонд хатуу эсэргүүцэл илэрхийлцгээв.

Германы канцлер Олаф Шольц саналаа өгөхөөс өмнө хэлэхдээ, Европын холбоо Хятадын цахилгаан автомашинаас гаалийн татвар нэмж хураахыг Герман эсэргүүцнэ гэжээ. Германы Сангийн сайд Кристиан Линднер 4-ний өдөр хэлэхдээ, Европын комисс худалдааны дайн үүсгэх ёсгүй гэжээ. Германы Автомашины аж үйлдвэрийн холбооны дарга Хилдегард Мюллер хэлэхдээ, “Энэ бод дэлхий нийтийн хамтын ажиллагаанаас салж байгаа явдал” гэжээ. Унгарын ерөнхий сайд Орбан Виктор, Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяарто нар Европын холбооны уг бодлогыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж, энэ нь Европын холбооны өрсөлдөх чадварыг хохирооно гэжээ. Словенийн Эдийн засаг, аялал жуулчлал, спортын сайд Матжаз Хан татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, Хятадтай илүү бодитой хамтран ажиллахыг уриалав.