"Хятад улс ба миний хувь барилдлага: БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх АНУ-ын Нью-Йорк дахь тусгай арга хэмжээ" боллоо
2024-09-29 22:15:39
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 28-ны өдөр, Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан "Хятад улс ба миний хувь барилдлага: БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх АНУ-ын Нью-Йорк дахь тусгай арга хэмжээ болов. 

Уг арга хэмжээнд Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн видео илтгэл тавьж, БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Ше Фэн, Америк дахь Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгийн дарга Хү Вэй, Америкийн Кийн их сургуулийн захирал Рамон Леболе, Олон улсын авьяаслаг хүмүүсийн холбооны ерөнхийлөгч, Хятадын Засгийн газрын Найрамдлын шагналын эзэн Деннис Симон, Жорж Бушийн АНУ-Хятадын харилцааны сангийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Дэвид Фай нар арга хэмжээнд оролцож үг хэлжээ. Түүнчлэн АНУ-ын олон салбарын төлөөлөл, их дээд сургуулийн багш, оюутан гээд 100-аад зочид арга хэмжээнд оролцсон байна.