Хоёр орны харилцааг турших зорилгоор Ираны албаны хүмүүс Сирид эрчимтэй айлчилж байна
2024-11-18 10:39:58
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 16-нд Ираны Батлан хамгаалахын сайд Азиз Наширзаде Сирийн нийслэл Дамаскт айлчилж, хоёр орны батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг эрэлхийлж байна. Үүнээс өмнө Ираны дээд удирдагч Аятолла Сайед Али Хаменеигийн зөвлөх Лариджани Дамаскт айлчилж байсан юм.

17-нд Сирийн Ерөнхийлөгч Ираны Батлан хамгаалахын сайд Азиз Наширзадетай уулзав. Хоёр тал бүс нутгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, терроризмтой тэмцэх асуудлаар Сири, Ираны хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлжээ. Сирийн Батлан хамгаалахын сайдын урилгаар Дамаскт айлчилж байгаагаа Ираны Батлан хамгаалахын сайд онцлоод, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт Иран Сирийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

"Сири ТВ" бие даасан хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, Ираны өндөр албан тушаалтнуудын эрчимтэй айлчлалууд нь Сирийн засгийн газрыг дэмжихэд оруулсан Ираны асар их хөрөнгө оруулалт дэмий хоосон зүйл биш гэдгийг баталгаажуулах зорилготой юм. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орсны дараа АНУ, Израиль хоёр тал Ираны эх газар руу довтолгоогоо эрчимжүүлэхээс Иран санаа зовж байна. Ирэх оны нэгдүгээр сард Трамп албан тушаалдаа орохоос өмнө, Сирийн засгийн газрын эвсэлтэй байх харилцааг туршиж баталгаажуулахыг Иран улс хүсэж байна.