Холбооны нөөцийн сан хүүгээ яаравчлан бууруулахгүй
2024-10-01 16:09:04
Share
Share this with Close
youtube WeChat

Холбооны нөөцийн сан ирээдүйн мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулсаар байх боловч хүүгээ яаравчлан бууруулахгүй гэж АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл есдүгээр сарын 30-нд хэлэв.

Тэрээр мөн өдөр болсон Бизнесийн эдийн засгийн үндэсний ассоциацийн жил тутмын хурал дээр хэлэхдээ, эдийн засгийн чиг хандлага хүлээлттэй ерөнхийдөө нийцэж байвал мөнгөний бодлого аажмаар төвийг сахисан байр сууринд шилжинэ. Мөнгөний бодлогыг тодорхойлдог Холбооны нээлттэй зах зээлийн хороо бодлогын хүүгээ яаравчлан бууруулахгүй гэдгээ тэрээр онцолжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Холбооны нөөцийн санд мөнгөний бодлогын талаар урьдчилан тогтоосон ямар ч зам байхгүй бөгөөд цаашдын бодлогын үйл ажиллагааг тоо бүртгэлээр удирдан чиглүүлж, инфляцийг хязгаарлах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих хоорондын тэнцвэрийг эрэлхийлэх болно. Хэрэв АНУ-ын эдийн засаг хүлээгдэж байснаас илүү удааширвал бодлогын хүүгээ хурдан бууруулж, эдийн засгийн удаашрал хүлээгдэж байснаас сайн байвал хүүгээ бууруулах хурдцаа удаашруулна.

Холбооны нөөцийн сан ирэх арваннэгдүгээр сарын 6-7-нд мөнгөний бодлогын ээлжит хурлаа хийнэ. Чикагогийн барааны биржээс авсан ХНС-ийн хяналтын тоо баримтаас харахад ХНС 11-р сард бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулах магадлал 60 хувиас дээш байна гэж зах зээл төсөөлж байна.