Сэтгүүлч Хятадын Төрийн төмөр замын группийн ХХК-аас мэдээлснээр, аравдугаар сарын 1-ний өдөр Хятадын төмөр замаар 21 сая 448 мянган зорчигч аялж, нэг өдрийн дотор тээвэрлэсэн зорчигчдын тоогоор дээд амжилт тогтоосон байна.
Аравдугаар сарын 2-нд бүх Хятадын төмөр замаар 18 сая гаруй зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд 1028 суудлын галт тэргийг нэмж ажиллуулна.
Хятадын Төмөр замын группын Зорчигч тээврийн албаны хүн хэлэхдээ, энэ жилийн үндэсний баярын амралтын долоо хоногт аялал жуулчлал, төрөл саднаа эргэх, оюутны урсгал давхцаж, төмөр замын зорчигчдын урсгалыг өндөр түвшинд байлгаж байна. "Эхлэл ба төгсгөлд илүү холын зайн аялал, дунд үеэр дунд болон ойрын зайн аялал"-ын онцлог илэрч, зарим хэсэгт зорчигчдын урсгал их төвлөрч байна. Үндэсний төмөр зам нь оргил ачааллын графикийг хэрэгжүүлж, өндөр хурдны галт тэрэг болон хэвийн хурдны тээврийн нөөцийг зохицуулж, өдөр бүр 12 мянга гаруй суудлын галт тэрэг ажиллуулна.