2024 оны "Дэлхийн дизайны хот" хэмээх бага хурал Шанхайд нээгдэв
2024-09-27 15:39:23
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 27-нд 2024 оны "Дэлхийн дизайны хот" хэмээх бага хурал (WDCC2024) Шанхайд нээгдэв. Хурлыг Шанхай хотын засгийн газар болон ЮНЕСКО хамтран эрхлэж, Хятадын төв радио телевизийн Шанхайн төв станц зэрэг байгууллага нэгжүүд зохион байгуулж байна. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Шанхай хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд хотын дарга Гун Жэн нар тус арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

Шэн Хайшюн хэлсэн үгэндээ, ирээдүйд хандаж, Хятадын төв радио телевиз Шанхай хотын бүх давхаргатай нягт хамтран ажиллах болно, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дизайнерууд, уран бүтээлчид, шинийг санаачлагчидтай хамтран ажиллаж, дизайн салбарын шинэлэг хөгжлийг хамтдаа дэмжиж, "Дизайн хот" хэмээх алдар нэрээ үргэлжлүүлэн мандуулж хөгжүүлэхэд тусалж, соёл иргэншил хоорондын солилцоо, харилцан суралцах зэрэг талаар шинэлэг зүйлийг хөгжүүлэх болно гэжээ.

Энэ удаагийн бага хурал есдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ. Хурлын үеэр форум хуваалцах, дизайны багт наадам гэх мэт 50 орчим арга хэмжээ болж, төрөл бүрийн салбар дахь дизайны үзэл баримтлал, хамгийн сүүлийн үеийн технологи болон зах зээлийн чиг хандлагыг хуваалцаж, дэлхийн дизайны инновацийн хөгжлийг хамтдаа дэмжих юм.