Хятадын олон улсын аялал жуулчлалын яармаг Шанхай хотод нээгдэв
2024-11-22 15:14:38
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 22-нд Соёл, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан 2024 оны Хятадын олон улсын аялал жуулчлалын яармаг Шанхай хотын Үндэсний хурал, үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ.

Гурван хоног үргэлжлэх "Сайн уу! Хятад орон" сэдэвтэй энэхүү үзэсгэлэн худалдаа 53,000 ам метр талбайтай. Дотоодын соёл, аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүс, соёлын аялал жуулчлалын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн бүс, соёл урлаг, бүтээлч үзэсгэлэнгийн бүс, Хятадын хилд нэвтрэх аялал жуулчлалыг хялбарчлах, аялал жуулчлалын үйлчилгээний үзэсгэлэнгийн бүс, соёл, аялал жуулчлалын туршлагын бүс, хилийн чанадын соёл, аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүс зэрэг нийт 6 сэдэвчилсэн үзэсгэлэнгийн бүсээс бүрджээ. 

Үзэсгэлэн худалдаанд 80 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1000 гаруй олон улсын компанийн төлөөлөл болон 600 орчим хилийн чанадын аялал жуулчлалын төлөөлөл үзэсгэлэнд оролцож, газар дээр нь худалдан авах, худалдаж өгөх ажил төрлийн 600 гаруй хэлэлцээр зэрэг хийгдэж байна. Мөн хилийн чанад дахь аялал жуулчлалын компаниуд зарим муж, хотуудаар явж, хилийн чанадаас орж ирж буй аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүнтэй танилцаж, зах зээлийн судалгаа хийж, Хятад руу илүү чанартай аялал жуулчлалын маршрутыг бий болгохын тулд зах зээлийг судалж байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр "Сайн уу! Хятад орон"-ыг сурталчлах, Хятадын хилд нэвтрэх аялал жуулчлалын бодлогыг сурталчлах, тусгай яриа хэлэлцээ хийх, орон нутгийн соёл, аялал жуулчлалыг сурталчлах зэрэг олон үйл ажиллагааг өрнүүлэх юм байна.