Узбекистаны Дээд хурлын Хуулийн танхимын сонгууль болов
2024-10-27 15:25:23
Share
Share this with Close
youtube WeChat

Узбекистан улсын Олий мажлис (Дээд хурал)-ын Хуулийн танхимын (парламентын доод танхим) сонгууль орон нутгийн цагаар 10-р сарын 27-нд болж, 150 гишүүнээ сонгож байна.

Узбекистаны Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр энэ удаагийн сонгууль тус улсад анх удаа холимог сонгуулийн тогтолцоог ашигласан бөгөөд олонхын төлөөллийн болон хувь тэнцүүлэх төлөөллийн хосолсон арга хэлбэрээр явагдаж байна. 150 гишүүн Чөлөөт ардчилсан нам, Ардын ардчилсан нам, "Шударга ёс" социал ардчилсан нам, "Үндэсний сэргэлт" ардчилсан нам, Экологийн намын нэр дэвшигчдээс сонгогдох аж.

Сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өглөөний 8-аас оройн 8 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуульд нийт 20 сая орчим сонгогч бүртгүүлсэн байна.

Узбекистан улс 2005 оноос эхлэн парламентын хоёр танхимтай системд шилжсэн бөгөөд Парламентаа Олий Мажлис буюу Дээд хурал хэмээн нэрлэдэг ба Сенат ба Хуулийн танхимаас бүрддэг юм.