ОХУ-ын алсын тусгалын довтолгооны нисгэгчгүй онгоцыг зохион бүтээх, үйлдвэрлэх, тээвэрлэхэд оролцсон хэмээн Хятадын хоёр аж ахуйн нэгж болон Оросын нэг аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авахаа саяхан зарлалаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр, аравдугаар сарын 24-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, олон улсын хууль тогтоомжийн үндэслэлгүй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй ганц талын хориг арга хэмжээ болон "урт гарын харьяалал"-ыг Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс цэргийн бүтээгдэхүүн болон давхар хэрэглээний эд зүйлсийг экспортлоход хатуу хяналт тавьж, холбогдох хяналтад байгаа эд зүйлсийн олон улсын худалдааг хууль дүрэм журмын дагуу явуулахыг компаниудаас шаардаж байна. Украины хямралаас хойш Хятад улс нисгэгчгүй онгоцтой холбоотой хяналтын олон мэдэгдэл гаргаж, хяналтгүй иргэний нисгэгчгүй онгоцыг цэргийн зорилгоор дүрэм зөрчиж ашиглахгүй байхыг тодорхой заасан. Холбогдох газрууд дрон экспортлох зөвшөөрлийн шалгалтыг хуулийн дагуу чангатгаж, хууль бус экспортод тавих хяналт шалгалтыг эрчимжүүлсэн байна гэжээ.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн хэлэхээ: Оростой холбоотой хэмээх нэрээр Хятадын компаниудыг хорон санаагаар дарангуйлж, хориг арга хэмжээ авах гэсэн аливаа муу муухай оролдлогын хариуд Хятад улс хууль ёсны эрх, ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно гэжээ.