11-р сарын 1-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммед бин Заид Аль Нахайян нар харилцан цахилгаан утас илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад, Арабын Нэгдсэн Эмират Улс бол харилцан итгэлцсэн сайн найз, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрсэн сайн түнш юм. Хятад, АНЭУ-ын харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үзэж байна, ноён ерөнхийлөгчтэй хамт хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг Хятад, АНЭУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг нэн өндөр түвшинд ахиулан хөгжүүлэх шинэ гараа болгож, Хятад, Арабын Нэгдсэн Эмират Улсын ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.
Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухаммед бин Рашид Аль Мактум нар харилцан баярын цахилгаан утас илгээв.