Орос, Украины мөргөлдөөний шинэ тайлан гарлаа
2024-11-08 09:31:52
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 7-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргажээ. Уг тайланд дурдсанаар, Оросын арми Донецк мужийн "Кременая Барка" сууриныг хяналтдаа авсан бөгөөд сүүлийн 24 цагийн дотор Украины цэргийн албан хаагчид руу дайран, Украины хуягт машинууд болон АНУ-д үйлдвэрлэсэн M119 гаубицыг устгасан гэжээ.

Украины Зэвсэгт хүчний ерөнхий штаб мөн өдөр мэдээлэл гаргаж, өмнө фронтын бүсэд нийт 102 удаагийн тулаан болсон талаар мэдэгдэв. Тэдний мэдээлснээр, Покровскийн бүсэд Оросын арми 15 удаа довтолгоо хийснээс Украины арми 13 удаагийн довтолгоог амжилттай няцаасан байна. Харин Кулахово бүсэд Украины арми Оросын армийн 40 удаагийн довтолгоог амжилттай эсэргүүцсэн гэжээ.