Ван И Японы Гадаад хэргийн сайд Такеши Иваятай утсаар ярив
2024-10-09 19:56:06
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 9-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Японы Гадаад хэргийн шинэ сайд Такеши Иваятай утсаар ярив. 

Такеши Ивая хэлэхдээ, Японы шинэ засгийн газар Япон Хятадын иж бүрэн стратегийн харилцан ашигтай харилцааг эрчимтэй ахиулахад бэлэн байна, хоёр талын бүтээлч тогтвортой харилцааг бий болгохыг эрмэлзэж байна. Япон Хятадын олон салбарын хамтын ажиллагаа асар их нөөц бололцоотой бөгөөд Япон улс Хятад улстай бүх түвшинд харилцаа холбоогоо бэхжүүлж, тулгамдсан асуудлыг зөвшилцөн шийдвэрлэж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхийг хүсэж байна. Япон, Хятад хоёр Ази болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Олон улсын байдал ээдрээтэй байгаа нөхцөлд Японы шинэ сайд нарын танхим яриа хэлэлцээ, зохицуулалтын дипломат харилцааг ахиулахыг эрмэлзэж, Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулах, дэлхийн сорилтод хариу өгөхөд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. 

Ван И хэлэхдээ, Японы шинэ засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Такеши Ивая ажлаа авснаас хойш хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэх гэсэн эерэг дохиог Хятад улс өндрөөр үнэлж байна. Хятад, Япон бол далай тэнгисээр холбогдсон ойр хөршүүд бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжил нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцнэ. Шинэ засгийн газрын шинэ төлөв байдал болон Хятад, Японы харилцааны шинэ хөгжлийг бид тэсэн ядан хүлээж байна. Хоёр тал түүхээс сургамж авч, анхны зорилтдоо үнэнч байж, хамтын ажиллагаагаа өргөтгөж, хөндлөнгөөс оролцох явдлыг арилгаж, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, шинэ эриний шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой хоёр орны харилцааг байгуулах ёстой гэжээ.