АПЕК-ийн уулзалтаас Хятад улс ямар хүлээлттэй байгааг танилцуулав
2024-11-08 18:55:51
Share
Share this with Close
youtube WeChat

АПЕК-ийн удирдагчдын 31 дэх уулзалт Перу улсын Лима хотод болно. Өнөөдөр буюу 8-ны өдөр Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Хятад улс энэ уулзалтаас ямар хүлээлттэй байгааг танилцуулав.

Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин дарга энэ оны АПЕК-ийн удирдагчдын уулзалтад оролцсон нь Хятад улс Ази Номхон далайн бүс нутгийн талаар хийж буй төрийн тэргүүний чухал дипломат ажиллагаа бөгөөд Хятад улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ сорилтуудтай тулгарч байна. АПЕК бол Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал тавцан юм. Талууд Ази Номхон далайн бүс нутаг цаашид ч хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэргүүлнэ гэдэгт найдаж байна. Ши Жиньпин дарга хурал дээр үг хэлж, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх чухал арга хэмжээг танилцуулж, Ази Номхон далайн хамтын ажиллагааг ахиулах Хятадын бодлогын санаачилгыг тодорхойлно. АПЕК-ийн Путражая 2040 он хүртэлх алсын харааг иж бүрэн, тэнцвэртэй хэрэгжүүлж, энэ уулзалтыг нааштай үр дүнд хүргэхийн төлөө Хятад улс талуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.