АНУ-ын хориг нь БНАСАУ-д улам их хүч нэмнэ гэв
2024-10-20 17:00:03
Share
Share this with Close
youtube WeChat

БНАСАУ-ын ГХЯ-ны сайд Чое Сон Хүй 19-ний өдөр “БНАСАУ-ын эсрэг хууль бус хоригийн хөдөлгөөнд оролцсон улс түүнийхээ төлөө гарз гаргана” гарчигтай нийтлэл гаргав.

Нийтлэлд тэмдэглэхдээ, АНУ болон түүнийг дагагч орон бүрэн эрх тэгш байдал болон харилцан дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхгүйгээр гол цөм болгон хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хуулийн зарчмаас зөрчин, БНАСАУ-д хориг тавьж, дарамт үзүүлэх төлөв байдлыг сэргээх зорилготой байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд НҮБ-ын “Хоригийн тогтоол”-ын хяналтын ажил хийж байсан мэргэжилтний багийг цуцалсан. Түүний оронд “Олон орны хоригийн хяналтын баг” хэмээн бүрдүүлсэн нь хууль бус юм. НҮБ-ын дүрмийг үгүйсгэж байгаа явдал гэжээ.

Чое Сон Хүй БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Уны илэрхийлсэн байр сууриас иш татан хэлэхдээ, АНУ-аас БНАСАУ-ын ард түмэнд албаар үзүүлсэн зовлон нь АНУ-д чиглэсэн хатуу хорсол болох бөгөөд БНАСАУ-ын хүчийг нэмэгдүүлэх шийдвэрт хүчин зүйл, стратегийн боломж болох юм гэжээ.