Нигерид нефтийн машин дэлбэрч 100 гаруй хүн амиа алджээ
2024-10-17 09:59:57
Share
Share this with Close
youtube WeChat

Нигери улсын хойд хэсэгт байрлах Жигава мужид нефть тээвэрлэгч машин дэлбэрсний улмаас 100 гаруй хүн амиа алдсан гэж Нигерийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Онануга 16-нд мэдэгджээ. 

Уг мэдэгдэлд, 10-р сарын 15-ны орой нефть тээвэрлэгч машины ноцтой осол болж, ослын улмаас бэртэл авсан олон хүн, нас барагсдын ар гэрийнхнийг болгоон үзэхийг Нигерийн ерөнхийлөгч Бола Тинубу тушаал болгожээ. Тэрээр мөн шархадсан хүмүүс болон осолд нөлөөлөгдсөн хүмүүст эмнэлгийн эд бодис, хоол хүнс, орон сууцын яаралтай тусламж үзүүлэхийг шаарджээ. 

10-р сарын 16-ны өглөө эрт, Жигава мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчид утсаар ярилцлага өгөхдөө, 10-р сарын 15-ны орой нефть тээвэрлэгч нэгэн машин Таура мужийн Маггиа сууринд онхолсны улмаар дэлбэрэлт болж, наад захдаа 90 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан. Шархадсан хүмүүсийн олонх нь дэлбэрэлтийн хэргийн газар дээр нь нефть булаалдсан хүмүүс гэжээ.