10-р сарын 30-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн хурлыг даргалж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хурал дээр сэтгүүлч Хятадын эдийн засагтай холбоотой асуудлаар асуулт тавьсан бол үүнд Линь Жянь хариулахдаа, он гарснаас хойш Хятадын эдийн засаг тогтвортой байж, уян хатан байдлаа харуулсаар байгаа талаар онцлов. Тэрбээр хэлэхдээ, сүүлийн үед Хятадын засгийн газар эдийн засгийг дэмжих цуврал бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээснээр олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын хөгжилд итгэх итгэлийг улам бүр бэхжүүлээд байна. Хятад улс өндөр чанартай хөгжил, нээлттэй байдлаа өргөжүүлэхийн хэрээр дэлхийн хамтын ажиллагаа улам ойр болж байна. Засгийн газрын эдийн засгийг дэмжих бодлогын багц нь улс орны эдийн засгийн хөгжилд амин чухал түлхэц өгч байгаа бөгөөд Хятад улс бодит үйлдлээрээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтийг биелүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ хөшүүрэг, шинэ боломж бий болгоно гэжээ.