11-р сарын 13-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдэл гаргаж, Ливаны өмнөд хэсэг, Израилийн хилийн “Цэнхэр шугам”-ын дагуу дайсагнах үйл ажиллагаа үргэлжилж буй нөхцөл байдалд, Аюулгүйн зөвлөлийн гишүүд өнгөрсөн хэдэн долоо хоногт Ливан дахь НҮБ-ын түр хүчний (UNIFIL) хуаранд халдлага учруулж, улмаар Ливан дахь НҮБ-ын түр хүчний энхийг сахиулагчийг шархдуулсан үйл хэргийг зэмлэн буруушаасан байна.
Шаардлагатай бүх арга хэмжээг авч, UNIFIL-ийн ажилтнууд болон хуарангийн аюулгүй байдалийг хангах ёстойг мэдэгдэл талуудад уриалсан бөгөөд энхийг сахиулах ажилтнууд халдлага үйлдэгчдийн зорилтот бай болох ёсгүй гэжээ.
Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Ливан дахь НҮБ-ын түр хүчнийг бүх хүчээрээ дэмжихийг дахин онцолж, тэдний бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад гаргасан эерэг хүчин чармайлтыг үнэлж, Ливан дахь НҮБ-ын түр хүчинд цэргээ томилсон орнуудад талархал илэрхийлсэн байна.
Мэдэгдэлд, энгийн иргэдэд учруулсан хохирол, иргэний хэрэглээний дэд бүтцэд учруулсан сүйдэл, мөн Ливаны соёлын өв дурсгалт газруудыг эвдэн сүйтгэсэн, улмаар дотооддоо дүрвэгсдийн тоо нэмэгдэж байгаад гүн санаа зовж байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд олон улсын хүмүүнлэгийн хуулийг даган мөрдөх ёстойг уриалжээ.