Их 20-ын удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалт болно
2024-11-08 19:44:29
Share
Share this with Close
youtube WeChat

"Их 20"-ийн удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалт Бразилийн Рио-де-Жанейро хотноо удахгүй болно. Өнөөдөр Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэхүү уулзалтаас Хятад улс ямар хүлээлттэй байгааг танилцуулав.

Мао Нин хэлэхдээ, Ши Жиньпин дарга "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох нь Хятад улс олон талт үзлийг тууштай дэмжиж, "Их 20"-ийн хамтын ажиллагааг чухалд үзэж буйг харуулж байна. Өнөөгийн байдлаар, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд сул байж, дэлхийн хөгжил сорилттой тулгарч, олон улсын нөхцөл байдалд тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдсээр байна. Иймээс "Их 20"-ын бүлэг нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон форум болж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түлхэц өгч, дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулах чиглэлийг тодорхойлно гэж талууд хүлээж байна. Ши Жиньпин дарга тус уулзалтад илтгэл тавих бөгөөд “Шударга дэлхий ба тогтвортой гарагийг байгуулъя” сэдвийн хүрээнд олон орны удирдагчидтай санал бодлоо гүнзгий солилцох юм. Рио-де-Жанейрогийн дээд хэмжээний уулзалтыг дэмжиж, олон талт үзлийг баримтлан, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулж, тогтвортой хөгжлийг дэмжих талаар нааштай үр дүнд хүрэхийн төлөө Хятад улс талуудтай хамтран ажиллахад бэлэн байна.