9-р сарын 26-ны өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн судалж, эдийн засгийн дараагийн ажлыг төлөвлөв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
Хурлаар онцлохдоо, Хятад улсын эдийн засгийн үндэс суурь болон зах зээл өргөн уудам байж, эдийн засаг маш их уян хатан чанартай, асар их нөөц бололцоотой зэрэг таатай нөхцөл өөрчлөгдөөгүй байгаа гэжээ.
Хурлаас тэмдэглэхдээ, аж ахуйн нэгжүүд хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслаж, аж ахуйн нэгжтэй холбоотой хууль сахиулах, зохицуулах үйл ажиллагааг цаашид түрэмжүүлэх шаардлагатай байна. Цаашид зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйн болон олон улсын тэргүүний зэрэглэлийн бизнесийн орчныг бий болгон сайжруулна гэжээ.
Хурал дээр онцлохдоо, Иргэдийн амьжиргааны доод түвшинг баталгаажуулж, их дээд сургууль төгсөгчид, хот орон ажил хайгчид, ядуурлаас гарсан иргэд, ажлын байргүй гэр бүл зэрэг гол бүлгүүдийг ажлын байраар хангахад анхаарах ёстой, мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, удаан хугацаагаар ажилгүй байсан хүмүүс зэрэг хөдөлмөр эрхлэлтийн хүндрэлтэй бүлэгт үзүүлэх тусламжийг бэхжүүлэх ёстой гэжээ.
Хуралдаанаар бусад асуудлыг мөн судлан хэлэлцэв.