9-р сарын 24-нд Нью-Йоркт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Австралийн Гадаад харилцааны сайд Пенни Вонгтай уулзжээ.
Ван И хэлэхдээ, Хятад Австралийн харилцааны сайжрахыг хоёр орны олон нийт сайшаан дэмжиж байна. Энэ нь ижил чиглэлээр урагшлан, хамтран зүтгэсний үр дүн юм. Нөгөө утгаараа хоёр орны эрүүл тогтвортой харилцааны хөгжил нь хоёр ард түмний нийтлэг хүлээлт гэдгийг харуулж байна гэжээ.
Пенни Вонг хэлэхдээ, бид Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлж, боловсролын салбарын солилцоогоо ахиулж, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтын эсрэг хамтдаа тэмцэж, санал зөрөлдөөнтэй асуудлаар бүтээлч яриа өрнүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг эрүүлээр хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.