Орон нутгийн цагаар 11-р сарын 4-ний өдөр Америкийн Эрчим хүчний яам мэдэгдэл нийтэлж, 11-р сарын 1-ний өдөр иргэний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулах зорилгоор АНУ, БНСУ "Цөмийн экспорт, хамтын ажиллагааны зарчмын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан гэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, иргэний цөмийн технологийн экспортын хяналтыг чангатгах хамтын амлалтаа АНУ болон БНСУ дахин нотолсон байна.
Мэдэгдэлд тус санамж бичгийг хоёр улсад эцсийн байдлаар хянан хэлэлцэнэ гэжээ.