Сүүлийн үед Бээжин, Шанхай, Ханжөү зэрэг 15 хот хамтран нам өндрийн эдийн засгийн экосистем байгуулж, 2025 онд 100 жишиг төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
Энэ 15 хот нь харилцаа холбооны оператортай хамтран ажиллаж, нам өндрийн нислэгийн маршрут болон хэрэглээний жишиг бүс байгуулах болно. Харилцаа холбооны операторууд 5G+Бэйдөү өндөр нарийвчлалтай байршил тогтоох сүлжээг уялдуулан ашиглаж, нам өндрийн сүлжээг харилцаа холбоо, навигаци, зайнаас тандан судлах, агаарын орон зайд ханалт тавих чадавх бүхий жишиг төсөл болгоно.
Нам өндрийн үйл ажиллагааны платформ байгуулахаар дамжин, нислэгийн хяналт удирдлага, нам өндрийн ложистик, онцгой байдлын тусламж, эргүүл хайгуул шалгалт зэрэг нам өндрийн нийтлэг эрэлт хэрэгцээг хангаж, 2025 онд уг салбарт 100 жишиг төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.