Ойрх Дорнодын мөргөлдөөн дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлнө
2024-10-04 16:45:07
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-ны өдөр Олон улсын валютын сан мэдэгдэхдээ, Ойрх Дорнодын бүс нутгийн мөргөлдөөн хурцдах магадлал нь тус бүс нутаг болон дэлхийн эдийн засагт асар ихээр нөлөөлж, Газын зурвасын энэ оны эхний хагасын ДНБ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 86 хувиар, Иордан голын баруун эргийн бүс нутгийн энэ оны эхний хагасын ДНБ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар тус тус буурах төлөвтэй байна. Израилийн эдийн засгийн нөхцөл байдал ч өөдрөг бус байна. Үүний зэрэгцээ мөргөлдөөн нь Ливаныг туйлын их хохиролд учруулсан гэжээ. 

ОУВС мэдэгдэхдээ, Ойрх Дорнодын бүсийн мөргөлдөөн нь олон улсын нефть, үр тарианы үнэ зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг өсгөсөн бөгөөд Хутистууд Улаан тэнгисийн хөлөг онгоц руу дайралт хийсний улмаас далайн тээврийн зардлыг өсгөх зэрэг хүчин зүйлүүд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болно гэжээ.