Аравдугаар сарын 1-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Шигэрү Ишибад цахилгаан илгээж, түүний Японы Ерөнхий сайдаар сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Япон бол хөрш орон. Хоёр орон энх тайвнаар зэрэгцэн орших, мөнхийн найрамдалтай, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн замаар замнах нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Япон, Хятад улстай нийтлэг талаа нэгтгэн, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчим, нийтлэг ойлголтыг баримталж, хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, шинэ эриний эрэлт шаардлагад нийцсэн Хятад Японы бүтээлч, тогтвортой харилцаа тогтоохыг эрмэлзэнэ гэдэгт найдаж байна.
Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян мөн Ишибад баярын цахилгаан илгээж, хоёр тал хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хэвээр хадгалж, найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээх ёстой гэжээ.