Ливийн холбогдох талууд улс төрийн аргаар оршиж буй асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэжээ
2024-10-10 15:39:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бинь 10-р сарын 9-нд Аюулгүйн зөвлөлийн Ливийн асуудлаарх нээлттэй хуралдаанд үг хэлэхдээ, Ливийн холбогдох талууд улс төрийн аргаар хэрэг учрыг шийдвэрлэх гэсэн чиглэлийг баримтлан , яриа хэлэлцээгээ бэхжүүлж, эртхэн улс төрийн хэлэлцээрийн ширээнд буцаж, үндэсний нэгдлийг биелүүлэхэд илүү их нийтлэг ойлголт бүрдүүлэхийг Хятад улс хүсэж байна гэжээ. 

Дай Бинь хэлэхдээ, Ливийн үндэсний сэргэн босголтын ажил зангилаа шатандаа ороод байна, оршиж буй асуудлыг улс төрийн арга барилаар шийдвэрлэх нь улс орны урт удаан амар амгалан байдлыг авчрах чухал элемент юм. Иймд Ливийн холбогдох талууд улс орон, ард иргэдийн ашиг сонирхлыг дээдэлж, хүлээцтэй байж, гал зогсоох хэлэлцээрийг тууштай мөрдөхийг Хятад улс уриалж байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэг Ливид үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлж, үндэстний сэргэн босголтын ажилд бүтээлч санал санаачилга өгөх нь зүйтэй гэжээ.